Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай сагсчид 14 дүгээр байрт шалгарлаа

Ази тивийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээн өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо нээлтээ хийсэн билээ. Цар хүрээгээрээ Ази тивдээ эхний гуравт багтдаг нэр хүнд бүхий уг тэмцээнд Монголын баг эх орондоо зохион байгуулж байгаа гэдгээрээ давуу эрхтэйгээр финалын 16 багт багтсан юм.
Энэ сарын 18-нд эхэлсэн тус тэмцээний эхний шатанд 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан, гурав өдөр тойргоор тоглон дараагийн шатанд оролцох эрхээ авсан. Хэсэг тус бүрийн эхний гурван баг дараагийн шатанд шалгарах журмаар явагдсан эхний шатнаас Хонконг, Сингапур, Монгол, Казахстаны багууд хасагдсан юм. Өчигдөр тэмцээний хоёрдугаар хэсэг эхлэн үлдсэн 12 баг “E”, “F” хэсэгт хуваагдан тоглож эхэлсэн бол эхний шатнаас хасагдсан дөрвөн баг 13-16 дугаар байрны төлөө тойргоор тоглон өнөөдөр сүүлийн тоглолтоо Спортын төв ордонд хийсэн юм. Сүүлийн тоглолтын байдлаар Монголын баг хоёр хожилтойгоор ААШТ-нд 14 дүгээр байрт шалгарлаа. Хэдийгээр Хонконг, Монголын багууд хоёр хожилтойгоор тойргийн тоглолтыг өндөрлүүлсэн ч манай сагсчид 14 дүгээрт шалгарсан юм. Хоконгийн баг хоёр хожилтой 13-т, Казахстаны баг нэг хожлоор 15-д, Сингапурын баг нэг ч хожил авч чадалгүй энэ удаагийн тэмцээнд 16-д бичигдлээ.

Ж.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан