Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН ОЮУНЫ ӨМЧ ХЯТАДАД АНХ УДАА АЛБАН ЁСООР ХАМГААЛАГДЛАА

МҮХАҮТ-ын Хятад дахь харилцагч хуулийн фирмээр дамжуулан БНХАУ-ын Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн "Монгол бичгэн хээтэй торгоны загвар"-ын патентаа "Түмэн торго" ХХК-ийн захирал Б.Очирням өнөөдөр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшингээс гардаж авлаа.

Ингэснээр Хятадын зах зээлд оюуны өмчийн эрхээ хэрэгжүүлэх, өмчийн эрх алдагдсан тохиолдолд гомдол гаргах, үйлдвэрлэлийг зогсоолгох, нөхөн төлбөр нэхэмжлэх онцгой эрх баталгаажсан анхны монгол үйлдвэрлэгч болж байна. Түүнчлэн тус компани 2017 онд МҮХАҮТ-аар итгэмжлүүлж, "Зохиомжит хэвлэмэл хээтэй торгоны загвар"-ын патентаа
Монголын Оюуны өмчийн газраас авч байсан юм.

Патент авснаар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дууриамал, хуурамч бүтээгдэхүүн худалдаалахаас сэргийлэх, уг зөрчлийг зогсоох эрх нээгддэг бөгөөд патенттай бүтээгдэхүүнийг бусдад төлбөртэй ашиглуулах, патентаа барьцаалж зээл авах гэхчлэн эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болдог.

МҮХАҮТ 1970 оноос Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд бизнес эрхлэгчдийн оюуны өмчийн талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, бусдын оюуны өмчийг хүндэтгэх, оюуны өмчийн эрхийн хамгаалалттай худалдаа, үйлдвэрлэлийг хуулбарлахгүй байх зэрэгт онцгой анхааран үйлдвэрийн өмч болох патент, барааны тэмдгийн талаар зөвлөгөө өгөх, сургалт явуулах, зуучлал хийх зэргээр ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан