Луча Либре буюу Мексикийн уламжлалт бөхийн барилдаан болсон гурав хоногийн хамгийн сүүлийн өдөр буюу наймдугаар сарын 19-ний Ням гарагт Мексик хотын Банамекс төвд олон зуун хүн хуран цуглажээ.
Зургаа дахь жилдээ болж буй Луча Либрегийн энэхүү экспо нь фэнүүддээ барилдаан үзэх, дэмждэг бөхчүүдтэйгээ уулзах боломж олгодог юм.
Түүнчлэн хүүхдүүдэд барилдааны техникээс сурах боломж нээлттэй байдаг байна.
АНУ-ын Луча Либрегийн вэб сайтад бичсэнээр бол, “Чөлөөт барилдаан”-ы Луча Либре экспо нь нийтэд хамгийн түгээмэл спортод тооцогдох хөл бөмбөгийн дараа хоёрдугаарт ордог нэгэн төрлийн бөхийн спорт юм.
Эл Перо Агуаёо Жэй Аар нэрээр барилддаг, 1970-1980-аад онд ихээхэн алдартай байсан тэндэхийн бөхчүүдийн нэгний хүү Мексикийн бөх Pedro Aguayo Ramirez хэлэхдээ, Луча Либре нь Мексикийн Олон Улс даяар түгээмэл соёлын хамгийн онцлог бэлгэ тэмдгийн нэг гэжээ. Мөн тэрээр, “Луча Либрег дэлхий даяараа мэднэ. Тийм ч учраас тэд Мексикийг ч бас сайн мэддэг. Энэ нь Мексикийн соёлын нэг хэсэг болдог. Луча Либре нь манай орны олон уламжлалыг өөртөө агуулдаг ба дэлхийн өнцөг булан бүрт үүнийг мэднэ. “ гэсэн байна.
Энэ чуулганд AAA зэргийн Мексикийн гол дэмжлэг үзүүлсэн компаниудын бөхчүүд оролцжээ.
"Энэ бол Мексикийн эр зоригтой, хүчирхэг бөхчүүдээр Мексикчүүдийг тодорхойлдог Мексикийн уламжлалт үйл явдал. Түүнээс гадна, энэ нь шинэ үеийг танин мэдэх, нээн илрүүлэх боломжийг олгодог. Луча Либре нь Мексикийн онцлогийг харуулдаг үйл явдал юм” хэмээн Луча Либрегийн фэн Даниэл Коррэа хэлсэн байна.
Lucha Libre нь өнгө өнгийн маск, бөхийн өмсгөл, барилдааны техникээрээ онцлогтой.
Бөхчүүд нь уламжлал ёсоор хоёр төрөлтэй. Эхнийх нь рудос, нөгөө нь техникос рудос. Рудос буюу “Бахим биетэй залуус”-ын төрлийг нь барилдааны дүрмийг зөрчдөгөөр нь сайн мэдэх боловч тэд өөрсдийн гэсэн сонирхол татсан хөдөлгөөн, мэхтэй байдаг байна.
Техникос буюу “техникчид” нь Грек-Романы бөхийн барилдааны нэгэн адил илүү албан ёсны барилдааныг чухалчилдагаараа онцлогтой. Рудос болон техникос барилдаанууд нь Мексикийн бөхийн барилдааны чухал төрөл юм.