Саяхан дуучин, жүжигчин Майли Сайрус үсээ тайруулж стилээ өөрчилсөнд түүний шүтэн бишрэгчид болон олон хүн дургүй байгаа ч сүйт залуу болон Парис Жэксон нарт таалагдаж байгаа гэнэ.
Майли Сайрус саяхан үсээ тайруулж шараар будан стиль имижээ нэлээд өөрчилсөн. Тэгвэл түүний шүтэн бишрэгчид болон Twitter хуудаснаа дагагчид нь түүнийг шүүмжилсээр байгаа билээ. Тэрээр үүний хариуд тэрээр "Миний аав энэ болгоныг битгий тоо. Хүмүүсийн үзэл бодол огт хамаагүй гэсэн. Миний үс гоё бас чөлөөтэй" гэж өөрийн Twitter-тээ бичсэн байна. Харин Майкл Жексоны 14 настай охин Парис Жексон Twitter-тээ "Хүмүүс яагаад түүний үс засалтыг ингэтлээ үзэн ядаад байгааг би ойлгохгүй юм. Тэр зүгээр л өөрийнхөөрөө байж стилээ жаахан өөрчилсөн нь надад таалагдаж байна" гэжээ.