Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оскарын 92 дахь удаагийн наадам хоёрдугаар сарын 9-нд зохион байгуулагдана

Оскарын 92 дах удаагийн наадам 2020 оны хоёрдугаар сарын 9-нд зохион байгуулагдана.

2020 оны Оскарын наадам буюу Америкийн кино академийн шагнал гардуулах ёслол өнгөрсөн жилтэй адил дахин хөтлөгчгүй зохион байгуулагдахаар болжээ. Эргэн сануулахад 2019 онд жүжигчин Кевин Харт арга хэмжээг хөтлөн явуулах байсан ч амжилтгүй хошигнолоосоо болж энэ үүргээсээ татгалзахад хүрсэн билээ. Тэгвэл Оскарын наадмын зохион байгуулагчид энэ жил өнгөрсөн оны туршилтаа дахин давтаж ёслолыг хөтлөгчгүй явуулахаар болсон байна.

Зохион байгуулагчдын хэлснээр өнгөрсөн жилийн Оскарын шагнал гардуулах ёслолын рейтинг 12% өссөн үзүүлэлттэй гарсан гэнэ. "Оскар маш сонирхолтой, гэнэтийн бэлгээр дүүрэн болж өнгөрсөн. Энэ жил ч мөн рейтинг өндөртэй болно гэж бодож байгаа учраас бид энэхүү шийдвэртээ итгэлтэй байгаа" гэж ABC Entertainment компанийн ерөнхийлөгч Кeри Берк мэдэгдсэн байна. Мөн тэрээр номинац дундуур заавал хошигнолд сатааралгүй кино болон жүжигчдэдээ төвлөрөх хэрэгтэй хэмээн онцолсон юм. Үүний зэрэгцээ Оскарын наадмын хөтөлбөрт урлагийн тоглолтууд, одод болон бусад гэнэтийн бэлэгнүүд багтсан байгааг зохион байгуулагчдын зүгээс мэдэгджээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан