Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Доналд Трамп Ирантай энхийн хэлэлцээр хийхэд бэлэн гэж мэдэгдлээ

 

АНУ нь Ирантай энх тайван байгуулахад бэлэн байгаа бөгөөд Тегеран дэлхийн бусад улс орнуудтай ч эв найртай харилцаатай болно гэдэгт найдаж байгаагаа Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Мөн Ираны удирдагчдад хандан цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаж уриалж, Исламын улс зэвсэгт бүлэглэлийг устгах нь хоёр улсын хувьд адилхан нэн тэргүүний зорилт болохыг хэлсэн байна.Тэрчлэн НАТО-г Ойрхи Дорнодын асуудалд илүү идэвхтэй оролцох цаг болсныг ч санууллаа.

Ираны хувьсгалт гвардиас өгсөн пуужингийн цохиолтод Иракт байрлах АНУ-ын цэргийн бааз өртсөн ч урьдчилан мэдээлэх систем найдвартай ажилласны үр дүнд нэг ч америк, ирак цэрэг амь үрэгдээгүй хэмээн Трамп нотолжээ. Ноцтой хохирол учраагүй тул Иранд хариу цохиолт өгөхгүй ч эдийн засгийн хориг арга хэмжээгээ чангатгахаа санууллаа. 

1 Сэтгэгдэл
owooo gar shdee bas
Хамгийн их уншсан