Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ ТАНИХГҮЙ БИЗ
“… дугаар цэцэрлэгийн эрхлэгчийг нь таних уу. Аль нэг багшийг нь таньдаг байсан ч болно. Найз нь хүүхдээ оруулах гэсэн юм. Бүртгэл нь нөгөөдөр эхлэх гэнэ. Ажил ихтэй болохоор дугаарлаж зогсоод хүүхдээ оруулна гэж байхгүй. Тэгээд ч хүмүүс өмнөх өдрөөс нь эхлээд дугаарлаад эхэлчихдэг юм байна. Чамаас өөр найдах хүн алга. Төлбөр мөнгө нь хамаагүй шүү” гэж ирээд нэгэн танил маань өчигдөр утсаар ярив. Сэтгүүлч учир танил олонтой гэж бодсон байх л даа. Энэ мэтээр цэцэрлэгийн эрхлэгчийн эрэлд гарсан эцэг, эх олон. Эхнээсээ танил талаараа дамжуулаад цэцэрлэгийн эрхлэгчтэй нь холбогдох гэж үйлээ үзэж байна.
Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 89 мянган цэцэрлэгийн насны хүүхэд байгаа. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд тэдгээр хүүхдийн хувь заяа хэрхэх нь багагүй шуугиан тарьж мэднэ. Өнгөрсөн жил сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой хүүхдүүдээ багтаахын тулд нэг бүлэгт 40 хүртэлх хүүхэд авах зөвшөөрлийг Нийслэлийн боловсролын газар олгож байв. Энэхүү шийдвэрийн ачаар 58 мянга гаруй хүүхдийг цэцэрлэгтэй болгосон юм.
Энэ тоон дээр нь энэ жил шинээр баригдаж ашиглалтад ороход бэлэн болчихоод байгаа төрийн болон хувийн цэцэрлэгүүдийн хүүхдийн суудлын тоог ханатал нь нэмлээ гэхэд л 60 мянга хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болох нь. Тэгэхээр хүүхдээ цэцэрлэггүй хоцрох 30 шахам мянган хүүхдийн нэг болгочихгүйн тулд эцэг, эхчүүд нь ийнхүү санаа зовох нь ч аргагүй юм. Тиймээс хүүхдээ цэцэрлэгийн бараа харуулахын тулд хэдэн ч төгрөгийн хахууль өгөхөд бэлэн байна. Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдсэн болохоор цэцэрлэгийн эрхлэгч нар ч үнэд орохоо мэдэх улс. Утсаа авахгүй, залгахаар салгадаг, утас нь холбогдохгүй байх тохиолдол энүүхэнд. Сар гаруйн дараагаар хамаг л муу муухайгаар, элдвээр хэлүүлж эхэлдэг учир нэр хүндтэй дээрээ яахаа мэдэж буй. Хамгийн түрүүнд халаасаа зузаатгах тухай бодох нь ч гарцаагүй.
Саяхан нэг танил маань “Манай ээж … дүгээр цэцэрлэгийн эрхлэгч гэдгийг чи мэднэ дээ. Цэцэрлэгийн эрхлэгч нар хоорондоо ярилцаж ганц нэг хүүхэд оруулах мэдэл байдаг байх гэсэн чинь тийм биш юм аа. Дүүрэг, дүүргээрээ өөр юм байх. Хүүхдээ харьяаллынх нь цэцэрлэгт оруулах санаатай эрхлэгч рүү нь ээжээр яриултал бүтэлгүйтчихлээ. Ямар ч сайд, даргын гарын үсэгтэй бичигтэй байсан ч хүлээж авахгүй гэжээ. Ёстой нөгөө цэцэрлэгийн эрхлэгч нарын үнэд орох цагаар гэдэг л энэ байх” гээд нэлээд бухимдаж байлаа. Дээрх ярианаас харахад, цэцэрлэгийн эрхлэгч нар олох орлогоо сайд, дарга нартай хуваалцахыг ч хүсэхгүй байгаа бололтой. Арга ч үгүй биз. Сайд, дарга нарын чихээсний хүүхдүүдийг авчих юм бол өөрсдийнх нь орлого төдий чинээгээр багасна гэсэн үг.
Сураг сонсох нь ээ, цэцэрлэгийн эрхлэгч нар үүнийг нь далимдуулаад энэ жилийн хахуулийн мөнгөө хамгийн багадаа 300 мянган төгрөгөөр тогтоожээ. Мөн зэрэгцээд тогооч, манаач, эмч гээд өөр өөрсдийн үүрэг оролцоотойгоосоо шалтгаалаад ханшаа гаргасан сурагтай. Цэцэрлэгийн эрхлэгчийн дараагаар ордог эрх мэдэлтэй хүмүүс бол мэдээж багш нар. Сүүлийн хэдэн өдөр цэцэрлэгийн багш нарын утас амрахаа байжээ. Найз, нөхдөөс нь авахуулаад төдийлэн сайн танихгүй хүмүүс ч гэсэн өдөр, шөнөгүй утасдаад амраахаа больсон гэнэ. Тийм болохоор өөрсдөдөө тохирсон жишиг үнэ хүртэл гаргаж амжжээ. Мэдээж, эрхлэгчийн дайтай нэхэхгүй ч нэг хүүхдийг багадаа 200 мянган төгрөгөөр оруулж өгч чадна гэдгээ эхнээсээ авахуулаад эцэг, эхчүүдэд мэдэгдсэн байгаа юм.
Хамгийн гол нь, тэднийг ингэж эцэг, эхчүүдийн гар харж хүүхдийг нь цэцэрлэгт авдаг жишгийг иргэд бид өөрсдөө л тогтоосон гэдгийг хэлэх хэрэгтэй. Эцэстээ өөрсдийнхөө тогтоосон муу жишгээс болж уур бухимдал, цагаа барж байгаа юм биш үү. Тэгэхээр мөнгөний ашиг сонирхолтой эрхлэгч, багш нарыг ажлаас нь халах цаг болсон. Багш ажилчид нь ч гэсэн хахууль авсан нэгнээ шударгаар илчилдэг байя. Шударга нийгмийг бүрдүүлэх хэрэгтэй гэцгээж байхын оронд тэдэнд хүссэн мөнгийг нь өгч өөгшүүлэхгүй л байя л даа. Төр түмэн нүдтэй гэдэг болохоор салбар хариуцсан сайд, дарга нар нь ч гэсэн зүгээр хараад суухгүй нь лавтай байх. Тэгэхгүй бол эрхлэгч нарын халаас түнтийж, багш нарын хөлс бурзайх цаг айсуй.
-Цэцэрлэгийн насны 89 мянган хүүхдээс 30 гаруй мянга нь энэ жил гэртээ өнжинө-

А.ЦАГААН
0 Сэтгэгдэл
zulaa
Ed nariig bugdiig ni ATG shalgah heregtei
2012.08.22