Хичээлийн шинэ жил эхлэхэд 10-хан хоног үлдэж байгаа энэ үед улсын хэмжээнд сургууль цэцэрлэгийн засвар 70 гаруй хувьтай байна гэж БШУЯ-наас мэдээлж байна. Нийслэлд энэ ажил 85 хувьтай байгаа бол хөдөө орон нутагт 75 хувьтай байгаа аж. Нийслэл хотод гэхэд л 41 сургууль, 34 цэцэрлэг, сургуулийн гурван спорт танхимд засвар хийж байгаа юм. Хичээлийн шинэ жил эхлэхэд засварын бүх ажлыг дууссан байхар гэрээ хийсэн ч Увс, Өмнөговь аймагт энэ ажил удаашралтай байгаа гэнэ. Энэ нь тендерт шалгарсан компани нь шаардлага хангахгүй байсан, зураг төсөл боловсруулах ажил удсан зэргээс үүдэлтэй гэнэ. Засварын ажлыг хугацаанд нь дуусгаагүй тохиолдолд алданги тооцож, торгууль оногдуулахаар гэрээ байгуулсан юм байна.