Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт сар бүр тэтгэмж олгоно

2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 нас хүртэлх насны, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт сар бүр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бэлэн мөнгөөр олгож эхэлнэ.

НХХЯ-наас ирүүлсэн мэдээллээр Монгол Улс нэг сая 193 мянган хүүхэдтэй бөгөөд одоогоор нэг сая хүүхдэд "Хүүхдийн мөнгө" олгодог аж.

Харин нэмж 130 мянган хүүхэд "Хүүхдийн мөнгө" авах хүсэлтээ өгөх судалгаа гарсан бөгөөд нийт нэг сая 130 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно гэсэн тооцоо гарчээ.

Хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан иргэд Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас хүсэлтээ баталгаажсан эсэхийг нягтлах шаардлагатай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан