Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрчим” клуб долоо дахь удаагийн цомоо хүртлээ

Үндэсний "Нийслэл лиг"-2012 тэмцээн хоёр сарын турш амжилттай өрнөсөөр ялагчаа тодрууллаа. Тэмцээнд нийт найман багийн 180 гаруй тамирчин өрсөлдөж аваргаа тодруулсан юм.



Эрчим: Хасын хүлэг
Ширүүн өрсөлдөөн дунд явагдсан бөгөөд Лигийн аварга нэг өдрийн өмнө тодорсон байна. Лигийн 6 удаагийн аварга Эрчим клуб хамгийн сүүлийн тоглолтоо ХасБанкны Хасын Хүлэгүүд багийн эсрэг хийсэн. Хэрвээ тэд хожих аваас Лигийн аварга гэдэг эрхэм алдрыг хүртэх эрхтэй байсан тул тун дайчин тоглолтуудыг үзүүлж байсан билээ. Гэхдээ Хасын Хүлэгүүд медалийн байранд үлдэх эрхгүй болсон ч гайхалтай тоглолтыг хийж байлаа. Энэхүү тоглолт тэнцсэн тохиолдолд Хоромхон клуб Хангарьд клубыг хожвол аварга авах боломж байсан. Тоглолтын 76 дахь минут хүртэл гоолгүй явж байсан энэхүү тоглолтыг салхийг Э.Чинбаатар 20 орчим метрээс гайхалтай цохилтыг хийж гүйцэтгэснээр Эрчим тэргүүллийг авч эхэлсэн. Хасын Хүлэгүүдийн тоглолт ч бууж өгөөгүйг нотлон довтолсоор байсан бөгөөд шүүгчийн мэдлийн цагт сөрөг довтолгоогоор Эрчим нэгийн эсрэг нэг гарсан бөгөөд хаалгач алдаа гаргаснаар 11 м-ийн цохилтыг хийх болсон. Цохилт ч амжилттай болж Лигийн 6 удаагийн аварга Эрчим клуб 7 дахь удаагаа цомыг дээш өргөх эрхтэй боллоо.

FC ULAANBAATAR: Хангарьд

Энэ өдөр өнгөрсөн жилийн Нийслэл лиг тэмцээний аварга FC Ulaanbaatar, Хангарьд клубын эсрэг тоглон 1:0 харьцаагаар хожигдлоо. Ийнхүү өнгөрсөн жилийн аваргууд солилцооны цонхоор гадны тоглогч нарыг авчирсан ч амжилтыг үл олсон хэвээр.

ХОРОМХОН: ХАНГАРЬД 3:3

Лигийн хамгийн сүүлийн өдрийн тоглолт Хоромхон клуб, Хангарьд клубын эсрэг тоглосон байна. Хэрэв Хоромхон хожигдвол Улаанбаатар Дээд Сургуулийнханд мөнгөн медаль хүртэх эрх бий болох байсан тул ихээхэн өрсөлдөөнтэй тоглолт боллоо. Тоглолтын үндсэн цаг дуусах гэж байтал Хангарьд клуб 3:2-ийн харьцаатай хожиж байсан бөгөөд тоглолт дуусахтай зэрэгцэн оруулсан тэнцээний гоол тэдэнд Нийслэл лиг-2012 тэмцээний мөнгөн медалийг авчирлаа.


FC SELENGE PRESS: Хасынхүлэг 4:10

Солилцооны цонхоор БНХАУ-ын 4 легионер тоглогчдоор эгнээгээ өргөжүүлсэн FC Selengepress 2 дугаар тойргийг хамгийн муу үзүүлэлттэйгээр дуусгалаа. Тэд нэг ч хожил авалгүй хаалгандаа асар их гоолыг алдсаар байсан. Энэ үзүүлэлт ч энэ тоглолтод гарч хаалгандаа 10 гоол алдан анти амжилтын эзэн болох дөхлөө. Гадны тамирчдыг шилж сонгохдоо туйлын зөв шийдвр гаргаж байх гашуун сургалжийг энэхүү үйлдлээр дасгалжуулагч болон менежер нар авсан болов уу.

УЛААНБААТАР ДЭЭД СУРГУУЛЬ: FC ULAANBAATAR 6:4

Нийлбэр дүнд нөлөөлөлгүй тоглолтод Улаанбаатар Дээд Сургуулийн Түмэнжаргал 4 гоол оруулснаар Нийслэл лиг тэмцээний Шилдэг довтлогч болох нөхцөлөө хангалаа.
Тэмцээний эхний гурван байрыг танилцуулбал:
•    1 дүгээр байр М.АМАРБАЯСГАЛАН эзэнтэй Д.БАТНАСАН дасгалжуулагчтай Ц.ЭНХЖАРГАЛ багийн ахлагчтай ДЦС-4 багийн ЭРЧИМ клуб
•    2 дугаар байр Б.ГАНСҮХ эзэнтэй С.ПҮРЭВСҮХ дасгалжуулагчтай А.БАТБОЛД багийн ахлагчтай ХОРОМХОН клуб
•    3 дугаар байр ЧОЙ ГИ ХОЙ эзэнтэй Б.АРИУНБОЛОР дасгалжуулагчтай Н.ЦЭДЭНБАЛ багийн ахлагчтай УЛААНБААТАР ДЭЭД СУРГУУЛЬ баг
Ийнхүү 16 дахь удаагийн Үндэсний Нийслэл лиг тэмцээнд Эрчим клуб гайхалтай тоглолтыг үзүүлэн долоо дахь удаагаа аварга цолыг хүртлээ.



Тэмцээний шилдгүүдийг тодруулсан байна.
•    ШИЛДЭГ ХААЛГАЧ            Б.АРИУНБОЛД     ЭРЧИМ КЛУБ
•    ШИЛДЭГ ХАМГААЛАГЧ        Б.ГАРЬДМАГНАЙ    ЭРЧИМ КЛУБ
•    ШИЛДЭГ ХАГАС ХАМГААЛАГЧ    Н.ЦЭДЭНБАЛ   УЛААНБААТАР ДЭЭД СУРГУУЛЬ
•    ШИЛДЭГ ДОВТЛОГЧ        Ц.ТҮМЭНЖАРГАЛ    УЛААНБААТАР ДЭЭД СУРГУУЛЬ
Түрүүлсэн баг 6.0 сая төгрөг, удаалсан баг 4.0 сая төгрөг, гурвалсан баг 2.0 сая төгрөгийг авсан бөгөөд хамгийн том шагнал нь тэмцээний ялагч багт олгодог МХБХ-ноос зохион байгуулдаг "Супер цом" тэмцээнд оролцох эрх билээ. Монголын хөлбөмбөгийн клубуудыг төлөөлөн 2012 оны Азийн Хөлбөмбөгийн Холбооны "President Cup" тэмцээнд оролцож байсан Эрчим клуб энэхүү эрхийг авлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан