Ази тивийн залуучуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад зохион байгуулагдаж буй. Тус тэмцээнд Азийн шилдэг 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд манай улс тэмцээн зохион байгуулагч гэдгээр зоогоо сонгож С хэсэгт өрсөлдсөн. Хэсэгтээ Бахрейны шигшээ багтаа тоглон ялагдаж, удаахь тоглолтод Тайваны шигшээд хожигдол хүлээсэн бол өчигдөр Индонезийн багтай учраа тааран 10 гаруй онооны зөрүүгээр ялалт байгуулсан билээ. Гэсэн ч тэд дараагийн шатанд шалгарч чадаагүй боловч өнөөдөр байрын төлөөх тоглолтод Тажикстаны шигшээ багтай тоглолоо. Шигшээ багийн тамирчид яван чангарна гэдгийг тоглолт бүртээ харуулсаар байна. Учир нь бүтэн дөрвөн үеийн турш 10 гаруй онооны зөрүүгээр тэргүүлж 61:50 харьцаатай ээлжит ялалтаа байгуулсан юм.