Монгол Улсып Филармонийн “Баян Монгол” чуулгын 50 жилийн ойн хүрээнд баярын үйл ажиллагаагаа энэ сарын 30-нд Corporate Concert Hall-д зохион байгуулахаар болсон тухай мэдээлэл хийлээ.
Монголын эстрад, рок попын эхлэл, Монгол жаззыг үндэслэгч “Баян Монгол” чуулга 1969 оны долдугаар сарын 9.10-нд хөгжмийн зохиолч, УГЗ Т.Чимэддоржийн удирдлагаар анхны тоглолтоо хийж байсан чуулга өдгөө 50 жилийн ойгоо тэмдэглэж байна. Тус чуулга нь Монголын урлагийн сор болсон олон сайхан авьяастнуудыг ард түмэнтэйгээ танилцуулсан гавьяатай бөгөөд жааз хөгжмийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж буй билээ.
“Баян Монгол” чуулгын 50 жилийн ойн хүрээнд баримтат кино хийсэн бөгөөд энэ сарын 30-ны өдөр уг киногоо Corporate Concert Hall-д танхимд нээж, дараа нь баярын концертоо тоглох аж. Мөн “Баян Монгол” чуулгын 50 жилийн ойг тохиолдуулан хос цомог, пянз, түүхэн ном гаргах зэрэг ажлуудыг хийсэн байна.
“Баян Монгол” чуулгын 50 жилийн баярын тоглолтод:
- Удирдаач Б.Ганбат /МУУГЗ/
- Удирдаач Б.Нямдорж /МУУГЗ/.
- Удирдаач С.Саруул-Од /МУСТА/
- Улсын Филармонийн дуучин: Н.Наранбаатар /МУСТА/
- Ц.Хулан /МУСТА/
- Л.Насанбуян /МУС'ГА/
- Б.Дэлгэрбаяр /МУСТА/
- Б.Солонго
Урилгаар:
- Харанга хамтлаг
- Никитон хамтлаг
- Х.Төмөрбаатар /МУГЖ/
- Н.Оюунчимэг /МУСТА/
- Б.Хонгор /МУСТА/
- Ж.Ариунжаргал нар оролцоно.