Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан байгууллагын удирдлага менежментээ сайжруулмаар байна уу

Мэдээллийн технологи бол өнөөгийн өрсөлдөөнт зах зээл дээр аж ахуйн нэгж, байгууллагыг ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, байгууллагын удирдлага менежментийг сайжруулж, түүнийг боловсронгуй болгох, бизнесийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, хөрөнгийн эргэлтийг нэмэгдүүлэх хүчтэй арга хэрэгсэл болж буйг харуулах зорилготой онол практикийн бага хурал, зөвлөгөөн ирэх сарын 5-нд болох гэж байна.

Бизнесийн хувьд IT чиг хандлага нь холын ирээдүй биш, өнөө цаг үед олон аж ахуйн нэгж, байгууллагууд МТ-ийн инновацийн шийдлийг өөрсдийн бизнесийн үйл ажиллагаанд идэвхтэй хэрэгжүүлж,  бусад өрсөлдөгчдөөсөө нэг алхмын урд алхаж, урагшилж байна. Энэхүү хурлаар МТ-ийн инновацийн санаануудыг нэвтрүүлж хэрэгжүүлсэн тэдгээр байгууллагын туршлагаас хуваалцаж, үнэн зөв мэдээллийг олж авах боломжийг олгох нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан