Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Харанга”-ын Чукагийн отгон шавь нь М.Маргад-Эрдэнэ

Хэнтий аймгаас “New star” наадмыг зорин ирж гран при шагналын эзэн болж байсан авьяаслаг хүү бол М.Маргад-Эрдэнэ. Хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарлаад байсан залуу дуучин маань саяхнаас шинэ цомог гаргах ажилдаа оржээ. Тэрээр СУИС-д сурч байгаа бөгөөд хамгийн сүүлд “Anemone” хамтлагийн охид­той хамтран “Бэхэн цэнхэр өд­рүүд”-ийг дуулсан билээ. Энэ нь зүгээр ч нэг хамтарсан бүтээл байгаагүй гэнэ. Учир нь “Харанга” хамтлагийн дуу­чин Ц.Чулуунбат охидын хамт­лагаас гадна залуу дуу­чин М.Маргад-Эрдэнийн продю­серээр ажиллаж байгаа аж. Тиймээс ч эдгээр уран бүтээл­чийн цомгийн ажил “Up music” продакшн дээр зэрэг явагдаж буй юм билээ. Тэгэхээр “Anemone”-ийнхны дараа М.Маргад-эрдэнийн цомгийг гаргахаар төлөвлөжээ. Тун удах­­гүй түүний шинэ цомог худалдаанд гарч, уянгын өнгө аястай, хайрын дуунууд нь фэ­нүүдийнх нь хүртээл болох нь.            

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан