Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс шөнийн тарифын хөнгөлөлт үйлчилнэ

Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийн талаар өнөөдөр хийлээ. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Шөнийн тарифыг хөнгөлөх тухай Засгийн газрын 119 дүгээр тогтоол гарсан. Үүний дагуу гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлдөг билээ. 

2017 онд 6 тэрбум, 2018 онд 9 тэрбум, 2019 онд 20 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. 2020 онд 28 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр тооцоолол гарсан. Энэ нь Улсын төсвөөс гарч байгаа хөрөнгө.Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ улам өссөөр байна. Жилд дунджаар 60-80 орчим мВт-аар нэмэгдэж байна.

Цахилгааны хөнгөлөлтөд нийслэлийн хэмжээнд 116 мянган өрх, улсын хэмжээнд 160 мянган өрх хамрагдаж байна. Ингэснээр арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг хөнгөлөх юм. 

Эдгээр айл өрхүүдийн хөнгөлөлт тооцох сарын хэрэглээний дээд хязгаар холбогдсон цахилгааны хүчдэлийн түвшнээс шалтгаалан өөр өөр байгаа бөгөөд 220В бол 700кВт.цаг, 380 В бол 1,500 кВт.цаг байх юм. Үүнээс дээш гарсан хэрэглээг тухайн хэрэглэгч 50 хувийн хөнгөлөлттэй тарифаар тооцож төлнө" гэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан