Английн сэтгүүлчид Хятадууд олимпын наадамд хэрхэн бэлтгэдгийг тодруулахаар оролдоод тэдний хамгийн гол арга нь хүүхдийг хар багаас нь тусгайлан бэлтгэдэгт байна гэж үзсэн байна. Хөнгөн атлетикаар гэхэд л Хятадууд энэ жилийн олимпоос 9 алт, 5 мөнгө, 3 мөнгө гээд нийтдээ 17 медаль авсан. Үүний тулд хүүхдийг удаан хугацаагаар спортын лагерьт бэлтгэдэг байна. Харин шилж авахдаа спортын сургуулиудаас авдаг, тэр сургууль нь маш чанга дэглэмтэй, нэр алдартай мундаг тамирчид дасгалжуулдаг байна. Олимпын ирээдүйн аваргуудыг бол бүр олон багш нар тусгайлан дасгалжуулдаг. Хятадын спортын лагеруудыг бүр “XIX зууны шорон” гэж нэрлэсэн байна. Үнэхээр тэднийг бусад хүүхдүүдээс тусгаарлаж, маш хатуу дэглэмээр хичээллүүлдэг гэнэ. Тэдний ганцхан зорилго бол ердөө л алтан медаль. Тийм ч болохоор хятадын тамирчид долоон жилийн дотор гэхэд л дэлхийн дээд амжилтыг зарим нь 20, зарим нь 16 удаа шинэчлэн тогтоодог.
Хятадын энэ амжилтын нууц нь ийм чанга дэглэмээр, хатуу сургалттай холбоотойгоос гадна бас шинжлэх ухаанд нэвтрээгүй янз бүрийн бэлдмэл хэрэглэдэгтэй холбоотой. Лондонгийн олимпоор хятадын 16 настай усанд сэлэгч Е Шивень дэлхийн дээд амжилт тогтооход манай гарагийн нэр хүнд бүхий олон тамирчин гайхаж бүр дуулиан болж байлаа. АНУ бол бүр сэргээш хэрэглэсэн байна гэж мэдэгдсэн. Харин хятадын төлөөлөгчид юуных нь сэргээш байхав дээ, хэргийн гол нь бэлтгэл сургуулилт гэсэн юм.