Дэлхийн кикбоксын холбоо, Словакийн Засгийн газар хамтран ирэх сарын 08-15 нд Өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах кикбоксын тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Энэхүү тэмцээн өсвөр үе 10-12 нас, 13-15 нас, залуучууд 16-18 насны ангилалд кикбоксын зургаан төрөлд -28, -32, -37,-42, +47 кг-д 13-14-15 нас, - 42, - 42 ,- 47 , - 46 , - 52, - 50 , - 57, - 55 , 63, - 60, - 69 , - 65, + 69, +65, жингийн ангиллаар аваргуудаа шалгаруулах юм. 1978 оноос хойш хоёр жилд нэг удаа зохиогдож ирсэн ДАШТ-д Монголын өсвөрийн кикбоксчид 2002 онд оролцож байсан түүхтэй, 10 жил хөрөнгө санхүүгийн байдлаас оролцож чадаагүй энэ тэмцээнд нийслэлийн 75 дугаар сургуулийн сурагчид болох Т.Өсөхбаяр, Э.Адьяаням, Б.Гансэлэм, Б.Гантогоо, Т.Тэмүүлэн нар оролцохоор болсон байна.