Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өсвөрийн теннисчид Азийн аваргад

Японы Осака хотноо энэ сарын 28-31-ны хооронд 12 хүртэлх насны өсвөр үеийн ширээний теннисний Зүүн Азийн 21 дэх удаагийн тэмцээн болох гэж байна.
Тус тэмцээнд өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн болон бусад тэмцээнээс шалгарсан шилдэг эрэгтэй тав, эмэгтэй таван теннисчид оролцох юм байна. Монголын багийн ахлагчаар Монголын ширээний теннисний холбооны тэргүүлэгч гишүүн Б.Батжаргал, Говь-Сүмбэр аймгийн багш З.Ганбаатар нар оролцоно. Зүүн Азийн наадамд Хятад, Япон, БНСУ, БНАСАУ, Тайвань, Макао, Монгол зэрэг орны өсвөрийн шилдэг теннисчид өрсөлдөх аж. Манай улсын хувьд 1996 оноос энэхүү тэмцээнд оролцож ирсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан