Нийгэмд гадуурхагдсан алиалагч Артур Флек Жокер хэмээх алиалагчийн багтай гэмт хэрэгтэн болж хувирдаг тухай кино өнгөрсөн сард Венецийн кино наадмаас “Алтан арслан” шагналыг хүртсэн. Мөн энэ киноны гол дүрд тоглосон жүжигчин Хоукен Феникс Оскарын шагнал хүртэхийг хүсч байгаа гэнэ.
Хоакин Рафаэль Боттом (англ. Joaquin Raphael Phoenix; 1974 оны аравдугаар сарын 28; Сан-Хуан) — Америкийн жүжигчин.
«Тэмдэг», «Гладиатороор» алдаршиж, «Оскарт» гурав («Гладиаторын» туслах, 2001; «Адтай хөгжимчиний» гол, 2006; «Тэр эмэгтэйн» гол[1], 2013) дэвшсэн. Инээдэм, мюзиклийн төрөлд «Адтай хөгжимчинөөр» «Алтан бөмбөрцөг» гардсан.
Тэр анх телевизийн бүтээлд ах Ривер Феникс, дүү Саммер Феникстэй хамт тоглож гараагаа эхлүүлж байсан юм. Ах — Ривер Феникс жүжигчин агсан; дүү — Саммер Феникс эмэгтэй жүжигчин.
Алдарт жүжигчин маань 2008 онд кино урлагаас гарч буйгаа мэдэгдэн шуугиан тарьж байсан юм. гэсэн ч хэсэг хугацаанд завсарласны дараа тэр 2012 онд "The Master" киногоороо эргэн ирэлт хийсэн ба одууд дундаас хамгийн мундаг эргэн ирэлт хийсэн хүмүүсийн нэгээр тооцогддог. 2013 онд тоглосон "Her" кино нь түүнд асар их нэр хүнд авчирсан ба 2016 оноос эхлэн тус кинонд хамтран дүр бүтээсэн жүжигчин Рүүни Маратай хайр сэтгэлийн холбоотой болсон юм.
Эцэг, эх болон хүүхэд насныхаа тухайд
Хоакины эцэг, эх "Children of God" шашны бүлэглэлийн дагагчид байсан бөгөөд номлогчдын хувиар АНУ-ын өмнө зүг, Венесуэл ба Коста-Рика орнуудаар аялдаг байжээ. Тэд энэхүү аяллынхаа үеэр дөрвөн хүүхэдтэй болсон нь Рейн, Хоакин, Либерти ба Ривер юм. Тухайн үед "Children of God" бүлэглэлтэй холбоотой бага насны хүүхдүүдийг бэлгийн харилцаанд уруу татан хүчирхийлдэг аймшигт гэмт хэргүүд илрээгүй байсан бөгөөд Хоакины эцэг, эх гэмт хэргүүдийн талаар мэдсэн даруйдаа бүлэглэлээс гарахаар шийдэн халаасандаа нэг ч зоосгүй хоцорсон билээ.
"Миний бодлоор эцэг, эх маань идеалистууд тул бүлэглэлийн гишүүд ч бас тэдний үзэл бодол, итгэл үнэмшлийг хуваалцдаг гэдэгт итгэдэг байсан байх. Магадгүй тэд ердөө л аюулгүй орчин, халуун дулаан хамт олныг эрэлхийлж байсан байх" хэмээн жүжигчин хэлжээ.
Хэрхэн веган болсон тухайд
Нэгэн удаа Хоакин ах нарынхаа хамт явж байгаад хэдэн загасчдыг маш хэрцгийгээр загас тамлаж байхыг хараад цочирдож байжээ. Тэр үед тэрээр хоол хүнсэндээ хэрэглэдэг загас нь үнэн хэрэгтээ тэр их тамлалтыг үздэг хөөрхийлөлтэй амьтан болохыг ойлгосон аж. Хоакин харсан зүйлээ ээждээ ярихад ээж нь уйлж цаашид гэр бүлээрээ веган болох шийдвэрийг гаргажээ.
Руни Марагийн тухайд
Хоакины ярьж буйгаар "Her" кинонд түүнтэй хамтран тоглосон Руни Мара зураг авалтын үеэр түүнийг үзэн яддаг мэт сэтгэгдэл төрүүлдэг байсан гэнэ. Харин дараа нь тэрээр үнэн хэрэгтээ Рунид таалагддаг байснаа мэдсэн аж.
"Тэр бол миний амьдралдаа анх удаа интернетээс хайж үзсэн эмэгтэй. Бид анх ердөө л хоорондоо харилцан бичилцдэг найзууд байсан".
Муу зуршлынхаа тухайд
Өсвөр наснаасаа тамхи татаж эхэлсэн Хоакин тамхинаас гарахын тулд ховстуулах аргыг ч хүртэл туршиж үзсэн боловч түүнд тус болоогүй байна. Гэхдээ тэрээр хэрэглэж буй хоол хүнсэндээ ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд боловсруулсан бүтээгдэхүүнээс хол байж, аль болох эрүүл хоолны дэглэм барьдаг байна. Мэдээж зарим үед тэрээр сэндвич эсвэл ууттай чипс идэж орхидгоо хүлээн зөвшөөрсөн юм.
"Joker" кинонд хамт тоглосон жүжигчин Роберт Де Нирогийн тухайд
"Роберт Де Ниро бол миний хамгийн хайртай Америк жүжигчин. Тэрбээр зураг авалтын үеэр бие маш онцгой байдлаар авч явдаг. Түүнд өөрийн гэсэн өвөрмөц хөдөлгөөнүүд бий. Камер түүнийг бичиж байгаа эсэхээс үл хамааран тэрээр зураг авалтын талбар дээр ирсэн л бол биеэ маш мэргэжлийн түвшинд авч явдаг".
Жүжиглэлтийн тухайд
"Миний бодлоор жүжигчин бүр аливаа дүрийг гаргахдаа яг л баримтат кинонд тоглож буй мэт тухайн үед тэр хүн юу мэдэрч байсныг харуулж чаддаг байх учиртай".
"Joker" киноны хүчирхийлэлтэй хэсгүүдийн тухайд
"Энэ бол хүнд кино. Хүмүүс киноны хүчирхийлэлтэй хэсгүүдийн талаар маргаан үүсгэж өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа нь нэг бодлын сайн хэрэг. Хүмүүс бид үзэгчдийн хувиар аливаа баатрын дотоод ертөнцийг ойлгон сайнаас мууг ялгах чадвартай гэж бодож байна".