Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын шигшээ баг өнөөдөр Индонезитэй тоглоно

Монголын сагсан бөмбөгийн холбоо, Засгийн газрын дэмжлэгтэйгээр Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байгуулж байгаа билээ. Тус тэмцээнд нийт 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд манай улсын хувьд зохион байгуулагч гэдгээр давуу эрхтэйгээр оролцож зоогоо сонгон өрсөлдөж байгаа юм. Тодруулбал С зоонд буюу Индонези, Бахрейн, Тайванийн багуудтай тойргийн журмаар өрсөлдөж байна.Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд О.Дөлгөөн, Х.Анар-Эрдэнэ, Н.Ханбулаг, Ч.Энхтайван, Э.Энхтөгс, Д.Сонинбат, М.Батхишиг, Б.Алтанбагана, Б.Сүбээдэй, Г.Билэг-Ариун, Д.Хаш-Эрдэнэ, Л.Мөнхнасан, Д.Анхаа, М.Төмөр нарын тоглогчид багтсан ба дасгалжуулагчаар  сагсанбөмбөгийн спортын мастер Ганзориг ажиллаж байгаа юм.Тэмцээний хуваарь ёсоор эхний өдөр Бахрейны шигшээ багтай тоглолтоо эхлүүлж 74:95 онооны зөрүүгээр ялагдал хүлээсэн бол хоёр дахь тоглолтоо Тайваний хүчирхэг залуустай хийн 43:106 онооны зөрүүтэйгээр ялагдал хүлээлээ. Тэд өнөөдөр  20 цагаас Буянт-Ухаа дахь спортын цогцолборт Индонезийн шигшээ багтай  тоглоно. Одоогийн байдлаар Хятад, Ливан, Тайвань, Иран, Филиппиний шигшээ багууд хоёр дахь ялалтаа аваад байна.

Ж.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан