Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цаасгүй технологиор төмөр замын тээвэрлэлт хийсэн ЕС дэх ОРОН боллоо

Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн түүхэндээ анх удаа ОХУ-ын чиглэлийн маршрутын галт тэрэгний хоосон вагонуудад цахим бичиг баримт бүрдүүлжээ. Ийнхүү цаасгүй технологи ашиглан есдүгээр сарын 24-нд амжилттай илгээлээ. Галт тэргийг Дорнод Сибирийн төмөр замын Наушки өртөө амжилттай хүлээн авч боловсруулан Эрхүүгийн ялгалтын өртөө рүү цахим бичиг баримтаар цааш илгээсэн байна.

Улаанбаатар төмөр зам ийнхүү цаасгүй технологиор тээвэрлэлт хийх чиглэлээр тэргүүлэгч ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН болон Финлянд, Белорусь, Латви, Литов, Эстони, Украйн, Казахстан зэрэг тэргүүлэгч орны эгнээнд ес дэх орон болон орлоо.

Ойрын хугацаанд Польшийн төмөр зам цахим мэдээллийн технологийг хэрэгжүүлж эхлэх юм байна. УБТЗ ХНН-ийн хувьд Монгол Улсын гаалийн байгууллагатай цахим мэдээлэл солилцоог хэрэгжүүлж ачаа тээвэрлэлтийн цахим бичиг баримт бүрдүүлэлтийн технологийг боловсронгуй болгох шаардлагагарч байгаа билээ.

УБТЗ-ын хувьд олон улсын харилцааны “Цахим тээвэрлэлт”-ийн түүхийн шинэ хуудас сөхөгдлөө. Энэ туршилт нь цаашид цаасгүй технологиор тээвэрлэлт хийхэд Улаанбаатар төмөр зам бэлэн гэсэн баталгаа болж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан