Анхдугаар удаагийн Хятад, Монгол, Орос залуучуудын бизнес форумын нээлтийн ёслол 9-р сарын 10-ны орой ӨМӨЗО-ны Манжуур хотод амжилттай боллоо.
Энэхүү үйл ажиллагааны нээлтийн ёслолыг Манжуул хотын дарга Шюй Ай Лянь эрхэлж, ХКН-ын Манжуур хотын хорооны дарга Дү Лянь Хэ, ОХУ-ын Өвөр байгалын хязгаар орны Засгийн газрын дэд дарга Милхайдаров, Монгол Улсын Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар баярын үг хэлж, гурван улсын дарга удирдлагууд хамтдаа чуулга уулзалт эхэлснийг зарласан юм.
Нээлтийн ёслолын үеэр уран сайхны тоглолт болж, Хятадын өнэрт дуучин Юань Юань, Манжуур хотын залуу дуучин Лю Ян, Монгол Улсын Дорнод аймгийн дуу бүжгийн театр, Оросын Чита хотын Атлат хөгжим бүжгийн чуулгын уран бүтээлчдээ сунтгийнхаа онцлог тоглолтыг толилуулав.
Энэ үеэр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээс чуулга уулзалтын ач холбогдлын талаархи сэтгэгдлийг сонслоо.
М.Бадамсүрэн: -Манжуур хотоос гурван улсын залуу бизнес эрхлэгчдийн анхдугаар ажил хэрэгч чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Ер нь бол залуучуудыг дэмжинэ гэдэг их чухал зүйл. Тэр дундаа гурван улс хамтарч хийж байгаагаараа их онцлог ач холбогдолтой болж байна. Энэ эхний уулзалт учир гурван орны залуу бизнесмэнүүд уулзалт зохион байгуулна. Үндсэн илтгэл хэлэлцүүлнэ. Мөн хоорондоо харилцан ашигтай ажиллах боломжийг судална. Зарим аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах гэрээ байгуулах ийм ач холбогдолтой чуулга уулзалт болж байна.