Эх орны хөрсөнд тарьж ургуулсан, элдвийн химийн бордоогүй эко хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа Нийслэлд гарч эхэлсэн байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн “Намрын ногоон өдрүүд-2019" үзэсгэлэн худалдаа хоёр дахь жилдээ Барилгачдын төв талбайд өчигдөр нээлтээ хийлээ.
Элдэв төрлийн химийн бордоогүй эх орныхоо эрүүл хөрсөнд ургасан эко бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа энэ сарын 27 хүртэл үргэлжлэх юм байна.
Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас тариалан эрхлэгчдээ дэмжих, иргэдээ эх орны хөрсөнд ургасан эрүүл, хямд хүнсээр хангах зорилтын хүрээнд жил бүр үзэсгэлэн худалдааг "Скай" их дэлгүүрийн гадна талбайд зохион байгуулж байна.
Энэ худалдаанд Дархан, Сэлэнгэ, Хөвсгөлийн тариаланчид ирсэн оролцож байгаа ажээ.