Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“УБТЗ”ХНН “Сөүл метро” компанитай хамтран ажиллана

Өнөөдөр БНСУ-ын “Сөүл метро” компанитай “УБТЗ”ХНН хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Ж.Батболд, “Сөүл метро” компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч У Жэ Ганг нар гарын үсэг зурав. Энэхүү санамж бичгийг байгуулснаар БНСУ-ын нийтийн тээврийн салбарын ололт амжилт, туршлага, технологийн дэвшлээс манай мэргэжилтэн, судлаач, инженер техникийн ажилтнууд төрөл бүрийн сургалт, семенар, уулзалтад хамрагдах замаар суралцах өргөн боломж нээгдэх юм. БНСУ-ын “Сөүл метро” компани нь 20 шахам мянган ажилтантай өдөрт 7,5 сая хүнд үйлчилдэг дэлхийн тэргүүлэх компаниудын нэг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан