Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлэжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны  04 дүгээр сарын 29-ний  өдрөөс  2019 оны  05 дугаар сарын  09-ний өдрийн  хооронд иргэн М.Т нь 10 настай  ач охиноо эсэргүүцэл  үзүүлэх чадваргүйг нь мэдсээр байж удаа дараа хүч хэрэглэн  хүчиндсэн гэмт хэрэг гарсан байна. Дээрх гэмт хэрэгт тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Т-д 12 жилийн хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин хохирогчид “Гэрч хохирогчийг хамгаалах тухай” хуульд заасны дагуу түр хамгаалах байранд байлгаж, биечилсэн хамгаалтанд авах арга хэмжээг авсан байна.  

Мөн Багануур дүүрэгт 2019 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 13 настай дагавар охиноо хүчирхийлсэн гэмт хэрэг гарчээ. Дээрх хэрэгт тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг Багануур дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд, шүүгдэгч Т-г бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 12 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Дээрх гэмт хэргүүдийн үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг судалбал гэр бүлийн хүрээнд архидан согтуурсан, бага насны хүүхдэд тавих хараа хяналт сул байгаатай шууд холбоотой байна. 

Иймээс эцэг эх, асран хамгаалагчиднасанд хүрээгүй хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогт тохируулж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар нээлттэй ярилцаж байхыг прокурорын байгууллагаас зөвлөж байна.  

4 Сэтгэгдэл
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно. .
Ялын дээд хэмжээ өгөх хэрэгтэй ш дээ,нялх амьтдын бие сэтгэхүйгээр тоглосон малнууд,наад хүүхдүүд чинь нэг насаараа хохирчихлоо,
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
хүн биш маль байна насаар нь хориг ял өгвөл таарна
Хамгийн их уншсан