Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Биата Транкманн: Монгол Улсад төсөл хөтөлбөр тогтвортой хэрэгжсэнээр хөгжинө

Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегид тусгагдсан ажлууд болон нийслэлийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх томоохон төсөл хөтөлбөрийг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр бизнесийн харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмаар хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг хэлэлцэх зорилготой эдийн засгийн форум үргэлжилж байна. Төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа болон тогтвортой хөрөнгө оруулалтын талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкманн илтгэл тавилаа.  Тэрбээр хэлэхдээ “Хөгжлийн зорилгод хүрэхэд хүн бүрийн оролцоо, хүчин чармайлт хэрэгтэй. Монгол Улсад төсөл хөтөлбөр тогтвортой хэрэгжсэнээр хөгжих болно. Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, чанартай боловсрол, эрүүл мэндийг дэмжих, аж үйлдвэр инноваци, дэд бүтцийг хөгжүүлэх, хариуцлагатай хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжиж ажиллах ёстой. Төр болон хувийн хэвшлийнхэн хамтарч ажилласнаар Улаанбаатар хотыг хөгжүүлж чадна гэдэгт би итгэж байна” хэмээлээ.

Дараагаар нь “Улаанбаатар эдийн засгийн форум-2019” арга хэмжээний хүрээнд хувийн хэвшлийн болон эрдэм шинжилгээний байгууллагуудын төслүүдийн танилцуулга, үзэсгэлэнг ирсэн зочид төлөөлөгчид үзэж сонирхов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан