ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такeши Касай, Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл, бусад албаныхан яг одоо Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байна. “Халдварт бус өвчин /Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах тусламж, үйлчилгээний зайлшгүй шаардлагатай багцыг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний түвшинд нэвтрүүлэх MOНГПЕН загвар” төслийн үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны “Энх-Элбэрэл” өрхийн эрүүл мэндийн төвд нээж байна. Ингэснээр бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг сайжруулах, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх бодлого чиглэлтэй нийцсэн цогц арга хэмжээ болох төдийгүй НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт болон Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан зүрх, судасны өвчнөөс шалтгаалсан нас баралтыг бууруулах зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.