Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын шилдэг 10 шатарчны тулаан эхэллээ

Монголын шатрын холбоо, “BES” компани, “Шихихутуг” дээд сургуультай хамтран Монголын шилдэг 10 шатарчны халз тулааныг зохион байгуулж байна. Өнөөдөр эхлэх уг тэмцээн нь Стамбулыг зорих шатарчдын хамгийн том сорилго юм. Тэмцээнд их мастер Д.Шаравдорж, Б.Хатанбаатар, Ц.Батчулуун, Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, олон улсын мастер Б.Гүндаваа, Н.Баттулга, Д.Янжиндулам, ФИДЕ мастер М.Гүнбаяр, Г.Мөнхгал нар өрсөлдөж байна. “BES” компанийн ивээн тэтгэж буй Гранпри нь олимпиадын цагийн хяналтаар болж байгаа гэдгээрээ онцлог бөгөөд цаашид тогтмол зохион байгуулах ажээ. Олимпидад оролцох дээрх шатарчдын бэлтгэл ямар төвшинд байгааг уг тэмцээнээс харж болно. Тойргийн журмаар болж буй тэмцээн нөгөөдөр өндөрлөх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан