Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

195 ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа Захирагчийн ажлын албанд хүргүүлжээ

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад аттестатчилалын хяналт шалгалт хийжээ. Шалгалтад худалдааны 1454, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 655, нийт 2109 аж ахуйн нэгж хамрагдлаа. Шалгалтын явцад нийт 3009 зөрчил илрүүлж 1969 зөрчил буюу 65.4 хувийг арилгуулж, 49 аж ахуйн нэгжид 43000.0 мянган төгрөг, 23 албан тушаалтанд 7400.0 мянган төгрөг, 30 иргэнд 6300.0 мянган төгрөг, нийт 56800.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулахаар 142 заалт бүхий улсын байцаагчийн 27 албан шаардлага, 92 аж ахуйн нэгжид албан даалгавар хүргүүлж ажилласан байна. 

Хадгалалтын хугацаа дууссан 93 нэр төрлийн, 531 ширхэг, 1306.3 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын /ахлах/ байцаагчийн актаар хурааж, хууль бусаар олсон 58.5 мянган төгрөгийг улсын орлогод оруулахаар улсын ахлах байцаагчийн актаар хураан авч Нийслэлийн зөвлөлд шилжүүллээ.

Шалгалтаар стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй худалдааны 171, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 26, нийт 195 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх, 4 аж ахуйн нэгжийн хоолны газрын ангилал, зэрэглэлийг бууруулах саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан