Налайх дүүргийн 3-р хороо, Уурхайн бүсэд байрлах арматурын үйлдвэрлэл эрхлэгч “Ю Би Метал Маркет” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд үйлдвэрлэлийн явцад агаар бохирдуулагч утаа, угаар ихээр ялгаруулж байжээ. Мөн ажилчид болон үйлдвэрийн бүс, орчинд сөргөөр нөлөөлсөн, ажилчдын байр эрүүл ахуйн шаардлага хангаагүй бохирдол их, ажлын хувцас хамгаалах хэрэгсэл олгоогүй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж нь стандарт шаардлага хангахгүй байсан аж. Иймд, Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл, гэрчилгээ аваагүй, ажил олгогч нь ажилчдыг хөдөлмөр эрхлэх нөхцөлөөр хангаагүй нь тогтоогдсон, мөн БНХАУ-ын 11 иргэнээр ажил үүрэг гүйцэтгүүлж байсан ба тэдгээрийн 5 нь ажил гүйцэтгэх “HG”ангилалын визтэй, 6 иргэн нь зөвшөөрөлгүй байсныг тогтоож дүүргийн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, зөвшөөрөлгүй иргэдийг Гадаадын иргэн, харъяатын газарт шилжүүлэхээр ажиллаж байна. Тус компанийн үйл ажиллагааг зогсоосон болно.