Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамж, 47 дугаар байрны зоорийн давхрын 2 тоотод байрлах “Гоо даль” бие угаалга, массажны газарт 2019 оны 05-р сарын 27-ны өдөр хяналт шалгалт хийхэд тус газрын барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй байсан аж. Түүгээр ч зогсохгүй эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, ариутгал, халдваргүйтгэл, хог хаягдлыг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлдэггүй, массажистууд нь мэргэжлийн үнэмлэх, дипломгүй байжээ. Мөн физик хэмжилтээр стандартын шаардлага хангахгүй байсан тул прокурорын тогтоолоор үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.