Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дагавар хүүхдээ зодсон Б.Тодзаяад 10 жилийн хорих ял оноолоо

Дөрвөн настай дагавар хүүхдээ зодсон Б.Тодзаяад холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр болж, 10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.  Тодруулбал, Баянгол дүүргийн прокурорын газраас түүнд холбогдох  эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдрийн шүүх хуралдаанаар  хянан хэлэлцлээ.

Б.Тодзаяаг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг  мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж”, үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад  10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан