Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элвис Преслийн гитарыг 18.5 мянган доллараар худалдлаа

АНУ-ын Мемфис хотноо болсон дуудлага худалдаагаар нэрт дуучин Элвис Преслийн гитарыг 18.5 мянган ам.доллараар худалдсан байна. Энэ нь дуудлага худалдаанд тавьсан “рок-н-роллын хаан”, түүний нөхдийн эдэлж хэрэглэж байсан  300 орчим эд зүйлээс хамгийн үнэд хүрсэн үнэт зүйл байжээ. Дуучны алмаазан шигтгээтэй бөгж 12.5 мянган долларт хүрсэн бол “кольт” маркийн гар буу нь 13.7 мянгад хүрчээ. Энэ дуудлага худалдааг нэрт дуучны нас барсны 35 жилийн ойд зориулсан байна. Пресли 1977 оны наймдугаар сарын 16-нд 42 насандаа таалал төгссөн юм. Манай гараг дээр түүний дууны нэг тэрбум орчим пянз  худалдаалагдсан байдаг юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан