БАГШ, АЖИЛТНУУД ХООЛНЫ НЭМЭГДЭЛТЭЙ БОЛЛОО
Явган хүний зам дээр байршуулсан тэмдэг, дулааны болон цэвэр бохирын тагыг нэг стандарттай болгох чиглэл өглөө
Нөөцийн мах өнөөдрөөс худалдаалж эхэллээ
Айл өрхүүдэд цахилгаан борлуулах тариф болон төлбөрийг тооцох аргачлал
E-Mongolia дохион хэлмэрчтэй боллоо
Гуравдугаар сарын 1-ээс эхлэн автобусанд хугацаатай картаар зорчих боломжгүй болно
Н.Сувдмаа: Менингококкт халдвар 1-3 сар бүр цаашилбал 5 дугаар сар хүртэл үргэлжилдэг
Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэд дараах шалгуурыг хангах шаардлагатай
Вьетнам улсын барилгын салбарын бизнес эрхлэгчдийн төлөөлөл “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Чоно агнахад төлбөрөөс чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллах чиглэл өглөө
ШИЛДГИЙН ШИЛДЭГ СУВИЛАГЧ ШАЛГАРУУЛАХ "АЛТАН ДЭНЛҮҮ-2019" ЁСЛОЛ БОЛЛОО
Олон улсын Сувилагчийн өдрийг тохиолдуулан ЭМЯ, болон "Сувилахуйн амьдрал" төв ТББ хамтран Шилдгийн шилдэг сувилагч шалгаруулах XI удаагийн "Алтан дэнлүү-2019" ёслол хүндэтгэлийн ажиллагааг 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулагдлаа.
Энэхүү хүндэтгэлийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол нар оролцлоо.
Тэргүүний манлайлагч сувилагч"-ийн шагналыг Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Эрүүл мэндийн төвийн ээлжийн сувилагч Игорын БОЛОРЧУЛУУН,
"Эх, хүүхдийн Сувилахуй судлалын шилдэг сувилагч"-аар Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн сувилагч Бандийн МӨНХЦЭЦЭГ нар шалгарлаа.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан шагнал авсан өөрийн тойргийн эмч нартаа ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд мэдлэг, чадвар, хандлагаа бүрэн дүүрэн зориулан ажиллаж буй нийт сувилагч нартаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
1 Сэтгэгдэл
Дорноговь сувилагч
Маш сайхан мэдээ. Цаг заваа гаргаж биднийг хүндэтгэн ирсэн Дэлгэрсайхан гишүүндээ баярлалаа
2019.05.15