Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын ард түмнээс Зөвлөлтийн ард түмэн, улаан армид үзүүлсэн тусламжийн талаарх “Бүхнийг ялалтад, бүхнийг фронтод” номыг зохиогчийн эрхтэйгээр хүргэж байна

1941-1945 оны хооронд өрнөсөн Дэлхийн II дайнд Зөвлөлт холбоот улс нацист Германтай байлдан ялсны ойг жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр ОХУ ёслол төгөлдөр тэмдэглэдэг бөгөөд энэ жил ялалтын 74 жилийн ой нь болж байна.

Энэ дайны үйл явцад монголчууд хэрхэн оролцсон болоод тухайн үедээ ЗХУ ялалт байгуулахад монголчуудын дэмжлэг чухам юу байсан талаарх мэдээллийг Шинжлэх ухааны академийн (ШУА)-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, доктор профессор С.Чулуун нарын эрдэмтэд олон жилийн турш эрэн хайж ОХУ, Монгол Улсын архивуудад буй түүхийн баримт, тушаал шийдвэр, захидал харилцаа, гэрэл зураг, дүрс бичлэг, тухайн үед хэвлэгдэж байсан сонин хэвлэл, уран зураг, захидал зэрэг холбогдох бүхий л түүхийн материалыг цуглуулж, эмхэтгэсэн байдаг юм.

Эдгээр түүхийн баримт, материалуудыг доктор профессор С.Чулуун редакторлан эрдэмтэн, түүхчдийн хамт эмхэтгэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран “МОНГОЛЫН АРД ТҮМЭН: Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” нэртэйгээр гаргасан юм.

Нөр их хөдөлмөрөөр бүтээсэн “МОНГОЛЫН АРД ТҮМЭН: Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” Баримт-гэрэл зургийн цомгийг ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, доктор профессор С.Чулуун Монголын түүх, улс төр, Орос-Монголын харилцаа, цэрэг дайны түүхээр суралцагч аспирант, докторант, эрдэм шинжилгээний ажилтнууд, сонирхогч хэн бүхэнд зориулан “МОНГОЛЫН АРД ТҮМЭН: Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” номын эхийг цахим хэлбэрээр ашиглахыг зөвшөөрч байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны цахим www.president.mn хуудсаас уншихаар оруулав.

Та номыг энд дарж татаж авах, унших боломжтой.

Мөн 1941-1945 оны хооронд Монголын ард түмэн зөвлөлтийн ард түмэн, улаан армид ямар тусламж үзүүлж байсан талаарх тоо баримтыг агуулсан доктор, профессор С.Чулууны бичсэн товч мэдээллийг энд дарж уншина уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан