Одод улам гоо үзэсгэлэнтэй болохын тулд эрсдэлийг үл тоон хагалгааны ширээн дээр хэвтдэг. Гэвч заримд нь аз таардаг бол нөгөө хэсэгт нь...
Ингээд гоо сайхны хагалгааны дараа зарим одод ямар болсныг сонирхоё.
44 настай загвар өмсөгч Аманда Лепоре гоо сайхны эмч руу гүйдэг, хагалгааны хутганаас айдаггүйгээрээ алдартай. Гэвч эцэс сүүлд нь түүний хүрсэн үр дүн нь энэ.
Францын тэргүүн хатагтай асан Карла Бруни Саркози өмнө нь улсынхаа төдийгүй дэлхийд цуутай гоо бүсгүй байлаа. Гэвч тэрээр хэд хэдэн удаа ботокс шахуулсны дараа иймэрхүү л эмэгтэй болжээ.
“Биллигийн устга” киногоороо дэлхийд танигдсан Дэрил Ханна одоо 51 настай. Тэр бол гоо сайхны хагалгааг хамгийн их буруушаадаг эмэгтэй. “ Хүмүүсийг хүүхэлдэй болгон хувиргах шаардлагагүй” гэж тэр өөрөө байнга ярьдаг ч уруул хацар нь өөрийнх нь гэж харагдахгүй л байгаа юм даа.
34 настай загвар өмсөгч Кэти Прайс. Тэрээр нэг биш удаа гоо сайхны хагалгааны эмчид хандсанаар залуу насандаа баяртай гэж хэлэхээс өөр аргагүй болжээ,
Жүжигчин Ники Кокс 34 настай. Тэрээр гоо сайхны хагалгааны эмч рүү хэд хэдэн удаа гүйжээ. Гэвч түүний хувьд эерэг биш сөрөг дүн гарсныг харж байна.
Дуучин Пит Бернс жинхэнэ гоо сайхны хагалгааны золиос болсон эмэгтэй. Түүний тухай бүхэл бүтэн баримтат кино ч хийсэн байдаг.
“Даллас” олон ангит киноны од Жоан Ван Арк хагалгааны дараа хэрхэн өөрчлөгдсөнийг харахад үнэхээр аймаар.