Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ-аас орж ирсэн түймэрт 19500 га ой шатжээ

Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Хашлиг ” гэдэг газар Монгол Улсын хилийн 783 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан байдаг. Тус аймгийн Онцгой байдлын газрын 63 алба хаагч, 6 автомашин, ҮАБ-ийн 41 алба хаагч, Хилийн 0287 дугаар ангийн 20 алба хаагч, 2 автомашин, 6 морь, “Онон Балж” тусгай хамгаалалтын газрын 6 албан хаагч,1 автомашин,  “Хан Хэнтий” тусгай хамгаалалтын газрын 7 албан хаагч,1 автомашин,  орон нутгийн 132 иргэн, 10 автомашин,  36 морь, нийт 269 хүн, 20 автомашин, 42 морьтойгоор түймрийг унтраахаар ажиллаж байна. Өчигдөр өдрийн байдлаар түймрийн зүүн хойд хэсгийг унтрааж 04.25-ны өдрийн 21:00 цагт “Онон Балж” тусгай хамгаалалтын газрын дарга Т.Цэндгомбод, 04.26-ны өдрийн 08:00 цагт түймрийн зүүн хэсгийг унтрааж Биндэр сумын ойн ангийн дарга Л.Даваажаргалд, 04.28-ны өдрийн 15:00 цагт Монгол Улсын хилийн 779 дүгээр тэмдэгтээс 783 дугаар тэмдэгтийн чиглэл дэх түймрийн баруун хэсгийг унтрааж Хилийн цэргийн 0287 дугаар ангид тус тус хүлээлгэн өгчээ. 04.28-ны өдрийн байдлаар түймрийн баруун урд, урд хэсгийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 19500 га ой шатжээ.

1 Сэтгэгдэл
Ямар харамсмаар юм бэ, дотроос нь монголчууд өөрсдөө хариуцлагагүйгээсээ болж түймэр тавина. Хил залгаа хөршөөс бас гал орж ирнэ.Монголын газар нутгийн маш цөөхөн хувийг ой мод эзэлдэг. Гал унтраадаг онгоц нь яасан бэ?
Хамгийн их уншсан