БАГШ, АЖИЛТНУУД ХООЛНЫ НЭМЭГДЭЛТЭЙ БОЛЛОО
Явган хүний зам дээр байршуулсан тэмдэг, дулааны болон цэвэр бохирын тагыг нэг стандарттай болгох чиглэл өглөө
Нөөцийн мах өнөөдрөөс худалдаалж эхэллээ
Айл өрхүүдэд цахилгаан борлуулах тариф болон төлбөрийг тооцох аргачлал
E-Mongolia дохион хэлмэрчтэй боллоо
Гуравдугаар сарын 1-ээс эхлэн автобусанд хугацаатай картаар зорчих боломжгүй болно
Н.Сувдмаа: Менингококкт халдвар 1-3 сар бүр цаашилбал 5 дугаар сар хүртэл үргэлжилдэг
Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэд дараах шалгуурыг хангах шаардлагатай
Вьетнам улсын барилгын салбарын бизнес эрхлэгчдийн төлөөлөл “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Чоно агнахад төлбөрөөс чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллах чиглэл өглөө
41 байршилд явган хүний зам гаргалаа
Нийслэлийн Засаг даргын А/322 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажлууд хийгдэж байна.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Явган хүний зам” аяны хүрээнд Баянгол дүүрэгт 12, Баянзүрх дүүрэгт найм, Сүхбаатар дүүрэгт тав, Чингэлтэйд тав, Хан-Уулд нэг, Сонгинохайрхан дүүрэгт 10 буюу нийт 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан төмөр хашаа, хайс, контейнер, өргөтгөл зэргийг буулгаж, явган хүний зам талбайг чөлөөллөө гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэв.
0 Сэтгэгдэл