Эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монос Хүнс компани нь хөрөнгийн зах зээлээс 8.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байгаа бөгөөд нийт хувьцааныхаа 30 хувь буюу122 сая ширхэг хувьцааг, нэгжийн үнэ нь 70 төгрөгөөр олон нийтэд санал болгож байна.
Монос Хүнс компани нь Монос группийн дэргэдэх Эм судлалын хүрээлэнгийн эрдэмтэн докторуудын олон жилийн судалгаа шинжилгээнд үндэслэн бүтээгдсэн Цэнэг эрүүл мэндийн бэлдмэл, Энхжин эрүүл мэндийн цай, хүний биеийн хүчил шүлтийг тэнцвэржүүлэгч Экос зөөлөн ус, Эко уусдаг цай, Berry Vitа аруултай, үзэмтэй, витамин төрлүүд, Хаан жимс чацарганын тос, шүүс зэрэг 6 брэндийн 82 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.
Харин IPO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгөөр олон улсын GMP,ISO-9001:2015,HACCP зэрэг стандартын шаардлагыг хангасан, орчин үеийн дэвшилтэд технологи бүхий Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрийг ашиглалтад оруулах юм. Ингэснээр үйлдвэрийн хүчин чадал нь 24 дахин нэмэгдэхээс гадна 32 нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж, Монголд төдийгүй олон улсад зах зээлээ тэлэхээр зорьж байна.
Тиймээс эрүүл мэндээ дэмжигч, итгэлтэй хөрөнгө оруулагч таныг Монос Хүнс ХХК-ийн IPO төслийг олон нийтэд танилцуулах арга хэмжээнд хүндэтгэн урьж байна.
Хэзээ: 2019.04.24-нд буюу өнөөдөр 18:00 цаг
Хаана: Туушин зочид буудлын Соёмбо танхим
Хувьцааны захиалга 2019.05.03-ыг дуустал үргэлжлэх бөгөөд хөрөнгө оруулагч та Монос Хүнс компанийн андеррайтер Голомт Капитал ҮЦК ХХК-иар үйлчлүүлж “Эрүүл мэндээ дэмжих, Итгэлтэй хөрөнгө оруулалт” хийхийг урьж байна.
Хэрэв та хувьцааны арилжааны дансаа хараахан нээлгэж амжаагүй байгаа бол Энхтайвны гүүрний зүүн хойд үзүүрт байрлалтай Парк Плэйсын 4 давхарт байрлах Голомт Капитал ҮЦК ХХК-ийн төв оффис болон Зайсан хилл цогцолбор дахь салбарт өөрийн биеэр очиж дансаа нээлгэх боломжтой. Мөн SocialPay аппликейшнээр дансаа нээж, арилжаанд оролцох давуу талтай юм.
Холбоо барих
Голомт Капитал: 7012-1530