БАГШ, АЖИЛТНУУД ХООЛНЫ НЭМЭГДЭЛТЭЙ БОЛЛОО
Явган хүний зам дээр байршуулсан тэмдэг, дулааны болон цэвэр бохирын тагыг нэг стандарттай болгох чиглэл өглөө
Нөөцийн мах өнөөдрөөс худалдаалж эхэллээ
Айл өрхүүдэд цахилгаан борлуулах тариф болон төлбөрийг тооцох аргачлал
E-Mongolia дохион хэлмэрчтэй боллоо
Гуравдугаар сарын 1-ээс эхлэн автобусанд хугацаатай картаар зорчих боломжгүй болно
Н.Сувдмаа: Менингококкт халдвар 1-3 сар бүр цаашилбал 5 дугаар сар хүртэл үргэлжилдэг
Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэд дараах шалгуурыг хангах шаардлагатай
Вьетнам улсын барилгын салбарын бизнес эрхлэгчдийн төлөөлөл “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Чоно агнахад төлбөрөөс чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллах чиглэл өглөө
Нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулиудад 3000 гаруй иргэн хамрагдаж байна
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулиуд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулагдаж байна.
Баянгол дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “ДЦС-4-ийн урд талбайд, аврах ажиллагааны дадлага сургуулийг тус дүүргийн 2 дугаар хороо Төмөр замын дээд сургуулийн талбайд, Баянзүрх дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “Монгол шилтгээн” цогцолборт, аврах ажиллагааны дадлага сургуулийг ХӨСҮТ-ийн талбайд, Чингэлтэй дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “Өвөр гүнтийн зуслан”, аврах ажиллагааны дадлага сургуулийг “Тусгаар тогтнолын“ талбайд, Сонгинохайрхан дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “Монгол наадам” цогцолбор, аврах ажиллагааны дадлага сургуулийг ”Номин” ХХК-ийн агуулахын талбайд, Сүхбаатар дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “Янзага” зуслан, аврах ажиллагааны дадлага сургуулийг “Централ таур”-ын урд талбайд, Хан-Уул дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “Морин тойруулгын талбай”, аврах ажиллагааны дадлага сургуулийг ”Гэгээнтэн интертайнмент” үйлчилгээний төвийн талбайд тус тус зохион байгуулж байна.
Нүүлгэн шилжилт хийсэн шинэ суурьшлын бүсэд нийслэлийн хэмжээнд 200 гаруй гэр, майхан, 100 орчим байшин, платка байршуулж эмнэлэг, банк, сургууль, иргэдийг байршуулах байр зэргийг тохижуулан, нийслэлийн 3000 гаруй иргэнийг хамруулж байна.
0 Сэтгэгдэл