Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус дүүргийн иргэдэд зориулсан төрийн үйлчилгээ, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг өчигдөр зохион байгуулжээ.
Өдөрлөгт Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Монголын Хуульчдын холбоо, Хүмүүнлэгийн ухааны их сургууль зэрэг байгууллагууд хамтран оролцжээ.
Өдөрлөгийн үеэр иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөхөөс гадна эрх зүй, эрүүл ахуйн боловсролтой холбоотой сургалт, мэдлэг сорьсон тэмцээн зохион байгуулсан бөгөөд нийт 200 гаруй иргэн хамрагдсан байна.