Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНОС ХҮНС КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ

Эрүүл мэндийн хүнс үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч Монос Хүнс компани нь2019.04.22-ны өдөр Монголын хөрөнгийн биржийн арилжааг “Цан цохих ёслол”-оор нээснээр тус компанийн хувьцааны захиалга албан ёсоор эхэллээ.

Монос Хүнс компани нь хөрөнгийн зах зээлээс 8.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байгаа бөгөөд нийт хувьцааныхаа 30 хувь буюу 122 сая ширхэг хувьцааг, нэгжийн үнэ нь 70 төгрөгөөр олон нийтэд санал болгож байна.

1990 онд буюу одоогоос 29 жилийн өмнө хоёрхон хүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Монос групп нь эдүгээ 1600 гаруй ажилтантай, 20 гаруй охин компанитай, үндэсний хэмжээний томоохон компани болж өргөжжээ. Тус группын хамт олон энэхүү амжилтаа улам бататгаж, хамгийн отгон компани болох эрүүл мэндийн ус ундаа үйлдвэрлэгч Монос Хүнс компаниа олон нийтийн эзэмшлийнх болгох түүхэн шийдвэр гаргасан билээ.

Эдүгээ Монос Хүнс компани нь ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор, эрдэмтэн судлаачдын олон жилийн туршилт, судалгаанд үндэслэсэн Цэнэг эрүүл мэндийн бэлдмэл, Энхжин эрүүл мэндийн цай, хүний биеийн хүчил шүлтийг тэнцвэржүүлэгч Экос зөөлөн ус, Эко уусдаг цай, Berry Vitа аруултай, үзэмтэй, витамин төрлүүд, Хаан жимс чацарганын тос, шүүс зэрэг 6 брэндийн 82 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.

Харин IPO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгөөр олон улсын GMP,ISO-9001:2015,HACCP зэрэг стандартын шаардлагыг хангасан,  орчин үеийн дэвшилтэд технологи бүхий Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрийг ашиглалтад оруулах юм. Ингэснээр үйлдвэрийн хүчин чадал нь 24 дахин нэмэгдэж, 32 нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр нэмж үйлдвэрлэн, Монголд төдийгүй олон улсад зах зээлээ тэлэхээр зорьж байна.

Тиймээс эрүүл мэндээ дэмжигч, итгэлтэй хөрөнгө оруулагч та Монос Хүнс компанийн хувьцаа эзэмшигч болсноор өөрийн болоод хойч үеийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд өндөр хувь нэмэр оруулахаас гадна компанийн жил бүр өсөн нэмэгдэх өгөөжөөс хүртэх боломжтой юм. Хувьцааны захиалга 2019.05.03-ыг дуустал үргэлжлэх бөгөөд хөрөнгө оруулагч та Монос Хүнс компанийн андеррайтер Голомт Капитал ҮЦК  ХХК-иар үйлчлүүлж “Эрүүл мэндээ дэмжих, Итгэлтэй хөрөнгө оруулалт” хийхийг урьж байна.

 

ТА ХУВЬЦААНЫ АРИЛЖААНЫ ДАНСАА ХАРААХАН НЭЭЛГЭЖ АМЖААГҮЙ БАЙГАА БОЛ:

  • Энхтайвны гүүрний зүүн хойд үзүүрт байрлалтай Парк Плэйсын 4 давхарт байрлах Голомт Капитал ҮЦК ХХК-ийн төв оффис
  •  Зайсан хилл цогцолбор дахь  Голомт Капитал ҮЦКХХК-ийн салбарт өөрийн биеэр очиж дансаа нээлгэх боломжтой.
  •  SocialPay аппликейшнээр дансаа нээж, арилжаанд оролцох давуу талтай юм.

Холбоо барих: +976-70121530

И-мэйл:info@golomtcapital.com  

Та Монос Хүнс IPO-ийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг доорх хуудаснаас аваарай.

 https://ipo.golomtcapital.com/

 “МОНОС ХҮНС-IPO”

ЦАН ЦОХИХ ЁСЛОЛЫН ҮЕЭР ХЭН ЮУ ХЭЛЭВ?

Х.Алтай Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн захирал

Монголын эрүүл мэндийн хүнсний салбарт тэргүүлэгч Монос Хүнс компани олон нийтэд нээлттэй компани болохоор хөрөнгийн зах зээлд хөл тавьж байгаа нь маш чухал үйл явдал юм. Монос хүнсийн хамт олны IPO-д амжилт хүсье.

Л.Хүрэлбаатар Монос группийн Ерөнхийлөгч 

Монос групп нь хорь гаруй охин компанитайгаар, олон салбарт үйл ажиллагаа явуулж байна. Энэ дундаас хамгийн ирээдүйтэй, том зах зээлтэй, хамгийн их хөрөнгө оруулалт шаардсан, өндөр ашиг орлоготой компани бол Монос Хүнс юм. Би эрүүл мэндийн салбарт насаараа зүтгэхдээ хүнийг өвдсөн хойно нь эмчлэх бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн үр дүнтэй гэдгийг ойлгосон учраас өөрийн туршлагадаа үндэслэн эрүүл мэндийг дэмжих үйлдэлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монос Хүнс компаниа үүсгэн байгуулсан юм. Тийм ч учраас бид хөрөнгө оруулалтыг ард түмнээсээ татъя, хамтарч үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье, ашиг орлогоо хуваая гэсэн зорилготойгоор нээлттэй компани болох шийдвэрээ гаргасан юм.

 А.Отгондарь Монос Хүнс компанийн Гүйцэтгэх захирал

Манай компани эрүүл мэндийг дэмжигч 6 брэндийн 82 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч үйлдвэрийн хүчинчадлаас шалтгаалж, зах зээлийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа юм. Тиймээс IPO-оор татан төвлөрүүлэх хөрөнгөөр Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрийг ашиглалтад оруулснаар, хүчин чадал маань  24 дахин нэмэгдэхээс гадна 32 нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж, Монголд төдийгүй олон улсад зах зээлээ тэлэхээр зорьж байна. Бид одоо бүтээгдэхүүнээ Япон болон БНХАУ-ын ӨМӨЗО руу экспортолж эхэлсэн эхний амжилтаа үзүүлээд байна.

 О. Мөнхжаргал Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Монос хүнс нь  зах зээлээ мэдэрсэн, хурдацтай өсөн хөгжиж байгаа ирээдүйтэй компани юм. Тус компани нь бүтээгдэхүүнээ Хятад болон Япон улсын зах зээлрүү амжилттай гарган хэдийн өөрсдийн гэсэн хэрэглэгчдээ бий болгосон. Цаашдаа ч олон улсын зах зээлрүү илүү тэлж, амжилттай ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан