Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Глобал хурд” ХХК-ийн оффиссын зориулалттай барилгын үйл ажиллагааг зогсоов

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гурван гал худалдааны төвийн урд, “Глобал хурд” ХХК-ний оффисын зориулалттай 16 давхар барилгын дээвэр дээр байрлах салхивчны хоолойг панеран хавтангаар таглаж дээр нь бетонон хийц тавьж тагласан байсан ба хүчтэй салхи гарсаны улмаас панеран хавтан хийсэж дээр нь байсан бетонон хийц барилгын гадна тал руу унаж иргэн н.Өлзийбаярын автомашиныг гэмтээсэн билээ. Тус гомдлын дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн актаар 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдрөөс зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан