Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ойн сангийн харуулыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Шар шургаагт” гэдэг газар тус сумын харьяат, 57 настай эрэгтэй, ойн сангийн харуулаар ажилладаг А нь 03.28-ны өдөр ойн сангийн харуулын байрнаасаа сураггүй алга болсон билээ. Эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 03.31-ний өдрийн 14:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дугаар ангийн 8 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 10 алба хаагч, ар гэрийн 5 хүн, нийт 23 хүн, 3 автомашинтайгаар 03.31-ний өдрийн 15:50 цагаас Тарни багийн “Шар шургаагт” гэдэг газар 3 км-ийн радиуст, “Шар шургаагт” гэдэг газраас зүүн зүгт “Тарни” амралт гэдэг газар хүртэл 12 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Ингэхдээ 16:00 цагт харуулын байрнаас баруун тийш 700 метрээс “Nokia” загварын гар утас олсон боловч үр дүнд хүрээгүй учир мөн өдрийн 20:40 цагт эрлийг түр зогсоосон байна. 04.01-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэн 10:30 цагт тухайн харуулын байрнаас баруун хойд зүгт 200 метрээс саарал даавуун зуны саравчтай малгай, хар нүдний шил зэргийг олсон бөгөөд 20 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:40 цагт түр зогсоожээ. Тиймээс өнөөдөр өглөөний 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан