Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ногоон байгууламжаа нэмэгдүүлж тоосжилтыг бууруулая

Ногоон байгууламжаа нэмэгдүүлж тоосжилтыг бууруулая

Урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ахуй нэгж байгууллага, иргэдийн дунд ногоон байгууламжаа нэмэгдүүлж тоосжилтыг бууруулах уриалгыг гаргасан байна.

Тодруулбал мод, бут, сөөгт цэнэг усалгаа хийж хортон шавьж , ус чийг алдагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор мод шохойдох , том оврын буюу масс бүхий моддын өндрийн өсөлтийг хязгаарлахгүйгээр гоёлын тайралт таналтыг хийж хашаа хороо, дүүргийн өнгө үзэмжид чимэг нэмэхийг иргэд, аж ахуй нэгжид уриалж байгаа юм.

Түүнчлэн ногоон байгууламжаа нэмэгдүүлж буй иргэн аж ахуй нэгжүүд цаашид мод буд сөөгний усалгаагаа стандартын дагуу хийж, шатсан болон цаашид ургах чадваргүй хэсгийг модноос зөв тайрч, мод бутны хөрсийг бордох ажлыг тогтмол хийхийг зөвлөж байна.

 

1 Сэтгэгдэл
Зөв шүү дэмжиж байна. Айл болгон хашаандаа мод зүлэг суулгаж тохижуулж болно, Үүнийг хороо, хэсгээс дэмжих хэрэгтэй. Гэр хороололд нэг хүнд зүйл байх юм. Миний бие БЗД-гийн 12-р хороо амины орон сууцны 10-р хсэгт амьдардаг. Хашаан дотроо мод зүлэггүй газар огт байхгүй. Гэтэл Хороо, дүүргээс хог ачих асуудлаа маш хангалтгүй зохион байгуулж байгаагаас бүтэн 3 сар хог ачихгүй байна гэдэг ердийн үзэгдэл. Хороо, хэсэгт хэлээд нэмэргүй. Тэгсэн хирнээ хогны мөнгийг тогны мөнгөтөй сар болгон хураагаад байдаг. Хогоо ачуулна гээд дандаа гэртээ суугаад байлтай биш ажилтай ажилгүй янз бүрийн хүмүүс байгаа. Гадаа гаргаад тавихаар нохой тараачихна. Хогны машин удаж удаж нэг ирэхээр бүтэн ачихгүй хагсыг нь орхиод явчихна. Зарим айлууд гудамжиндаа бохироо асгачихна. Гаднаа гаргасан хог хотоор нэг тарж, бохир нь хөрс агаар бохирдуулна. Сүүлийн үед соён гэгээрүүлнэ гэж их ярих болж дээ. Соёлын хувьсгалын үеээс эхлээд мөнч олон жил соён гэгээрүүлж байна даа. Үр дүн нь урагшаа биш аргашаа яваад байгааг ойлгох хэрэгтэй. Одоо иргэдийн олонхи хуулийн хүрээнд албадлага байх ёстой гэдгийг ойлгож, хүсэж байна. Төр үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ардчилал бол анархизм биш. Төрийн бүх шатны байгууллага хуулиар тогтоосон дэг журмаа хэрэгжүүлэх цаг болсон байна.
Хамгийн их уншсан