Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УТААНААС ЯЛГАРАХ ХОРТ БОДИСЫН ХЭМЖЭЭГ ШАЛГАЖ БАЙНА

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан ‘’Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийн их багтаамжийн автобусны утааны тортогжилтын хэмжээнд хяналт шалгалт хийх тухай’’ удирдамжийн хүрээнд шугам замд Автотээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газартай хамтран нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобусны утааны тортогжилтын хэмжээнд хяналт шалгалт хийж байна. Шалгалтаар 8 аж ахуйн нэгж, байгууллагын нийт 45 автобус хамрагдсанаас 7 автобусны утааны тортогжилтын хэмжээ стандартад заасан хэмжээнээс их гарсан зөрчил илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу ‘’Эрдэм транс’’ ХХК, ‘’Авто терминал трейд’’ ХХК-иудад торгуулийн арга хэмжээ ногдуулан, зөрчлийн үр дагаврыг арилгах эрх бүхий албан тушаалтны даалгавар өгч, биелэлтийг хангуулж ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан