Сар гаруйн өмнө Зайсангийн KFC-гээр үйлчлүүлсэн олон хүн хордлого авч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Энэ асуудалтай холбоотойгоор KFC-гийн 12 салбарт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулсан. Уг шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийсэн билээ. Нийтдээ 64 зөрчил илрүүлсэн гэх мэдээллийг өгөөд байгаа юм.
Тэгвэл энэ мэдээлэлтэй зэрэгцээд KFC-д хүмүүс дахин хордсон гэх мэдээлэл тархах болов. Тухайлбал, нэгэн аав хүүхдийнхээ хамт “KFC” сүлжээгээр үйлчлүүлж, карритай багц худалдан авч идээд хордлогод орж, эмнэлэгт хэвтсэн байна. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Хүмүүс минь битгий KFC идээрэй!!! Хайртай үртэйгээ хамт халдвартад хэвтчлээ шүү дээ…” хэмээн олон нийтэд анхааруулсан пост тавьжээ. Тэрээр мөн “Би өөрөө зүгээр. Харин хүүхэд тиймхэн байна” гэжээ. Үүнээс гадна “Манай эгчийн хүү бас энэ бүтэнсайнд KFC идээд бас эмнэлэгт байгаа ш дээ” гэсэн коммент ч сошиал ертөнцөд байна.