Жилийн бүрийн гуравдугаар сарын 01-нд дэлхий нийтээр Олон улсын иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай.
Монгол Улс Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 онд жинхэнэ гишүүнээр элсэж, 2011 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн улс болсон байна. Түүнчлэн Олон улсын Иргэний хамгаалалтын тусламжийн тухай конвецид 2004 онд нэгдэн орсон байна.
Энэ жил Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас “Хүүхдийн аюулгүй байдал, бидний үүрэг хариуцлага” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байгаа юм.
Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 57 улс гишүүнээр, 17 ажиглагч улс, 23 улс холбоотон орон гэсэн статустай байдаг.
“Хүүхдийн аюулгүй байдал, бидний үүрэг хариуцлага” уриан хүрээнд Онцгой байдлын байгууллагаас албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд спортын уралдаан тэмцээн, сургалт, өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулан тэмдэглэн өнгөрүүлж байна.