Шорон гэдэг хүний нийгмийн хамгийн муухай муухай зүйлийн нэг билээ. Тиймээс хүн бүр үр хүүхдээ аль болох шорон гяндангаас хол яваасай гэж хүсдэг. Гэвч сүүлийн жилүүдэд дэлхий дээрх шоронгийн тоо нэмэгдсээр, түүнд “амьдрагсад” ч олширсоор байгаа билээ. Дэлхийн өнцөг булан бүрт байдаг зарим хачин шоронгийн талаар мэдээлэл хүргэе.
Сан Педро шорон. Боливийн нийслэлд байдаг хамгийн том шорон. Энэ шоронд 1.5 мянган хүн хоригддог.хачирхалтай нь энэ шронгийн доторх амьдрал ч яг нь нэгэн жижигхэн дүүргийн амьдрал шиг өрнөдөг. Гудамжинд нь хүүхэд тоглож, дэлгүүр ажиллаж, хоолын газар, үсчний газар гээд л бүүр зочид буудал хүртэл бий.
.
Өрөөний цонхнууд нь төмөр тортой биш, харуул хамгаалалт ч энд тэндгүй зогсоод цагдаж, загнаад байхгүй. Гэвч хорогдлууд үүнийхээ төлөө заавал ажил хийх шаардлагатай. Шорон дотроо цэвэрлэгч, худалдагч, үсчин хийнэ. Хэрвээ хоригдол мөнгөтэй бол жирийн иргэн шиг амьдрах бүхий л боломж бий. Хувийн ариун цэврийн өрөө, гал тогоондоо хоол хийж, кобелийн суваг үзэж болно.
Үүний тулд та шоронд хортгдох бүх л хугацааны турш 1000-1500 ам.доллар төлөх ёстой. Боливчуудын хувьд энэ бол маш их мөнгө. Тийм учраас ийм хэмжээний мөнгө төлөх чадваргүй учраас энгийн байранд амьдрахыг илүүд үздэг.
Филиппины Сэбү шорон. Энд маш хачирхалтай шоу тоглолт болдог. Алуурчид, хар тамхичид, хүч хэрэглэгчид бүгд нэг хөгжмийн аянд бүжиглэдэг..
Гэхдээ энэхүү бүжиг заримдаа интернэт хуудаснаа тавигдаж чамгүй амжилт олох нь ч бий. Шоронгийн удирдлагуудын үзэж буйгаарэнэ нь нэг талаар маш сайн хүмүүжүүлэх арга гэнэ. Бусад шоронд бол хоригдлууд чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглож,заоимдаа бие биедээ хутга тулгах нь бий.
Орчин үеийн тансаг зэрэглэлийн албан байр шиг гаднаасаа харагдах энэ байр бол Австрийн Justizzentrum Leoben шорон.
Австрали болоод Австрид АНУ-ыг бодвол гэмт хэрэгтэн тун цөөхөн.Ялангуяа айлын гэр ухах гэдэг бараг л гайхалтай хэрэг мэт санагддаг.
Тиймээс австрийн шорон гэдэг бараг л тухтай зочид буудал шиг байдаг. Бүүр зарим хүн энд орохыг мөрөөддөг гэнэ шүү. Мэдээж энэ бол тоглоом гэхдээ зарим тал дээр үнэний ор бий гэнэ.
Энэ бол Оросын Кресты шорон.
Хэдийгээр 3000 хүний багтаамжтай ч 10000 хоригдолтой. Энэ бол дэлхийн хамгийн хачин шорон. Нэг хүнд дөрвөн ам. Метр талбай ноогдож, долоо хоногт 15 минут ганцхан удаа шүршүүрт орох боломжтой.
2006 оны зун одоогийн Ерөнхий сайд Путин нь Ерөнхийлөгч байхдаа энэ шоронг буулгаж, суурин дээр нь зочид буудал амралтын газар байгуулах тендер зарлах төлөвлөгөөтэй байгаа хэмээжэ байсан билээ. Гэвч өнөөдрийн байдлаар энэ бол зөвхөн төлөвлөгөө хэвээр байх нь тодорхой.
ИхБританийн Ла-Маншийн буланд байдаг Sark шорон.
1856 онд барьсан энэхүү шорон дэлхийн хамгийн жижигхэн нь. Энд хоёрхон хүнийг л хорьж цагдах боломжтой юм.
АНУ-ын Колорадо мужид байх Administrative Maximum Facility шорон. Энэ бол дэлхийн хамгийн хамгаалалт сайтай шорон гэнэ. 1994 онд ашиглалтад орсон бөгөөд хоригдлын бүх хөдөлгөөн камерын хатуу хяналтад байдаг. Хоригдол долоо хоногт есөн цаг л өрөөнөөсөө гарах ёстой. Харин хоол идэхээс бусад бүх зүйлийг зөвхөн өрөөндөө л хийнэ.
Камер нь дотроо мебель доторлогоотой, маш тохилог учраас тэр бүр хутгаар сийлж, элдэвлээд байх боломжгүй.
Энэхүү шоронд хүнд гэмт этгээдүүд хоригддог.
Испанийн Aranjuez шорон. Энэ бол дэлхий дээрх гэр бүлийн өрөөтэй цор ганц шорон. Хүүхдийн өрөөтэй, хүүхдэд зориулсан бүх зүйлс энд бий. Учир Испанийн эрх баригчид хоригдлуудын хүүхдүүдийг эцэг эхгүй мэт, өөрийгөө өнчин өрөөсөн гэж бодож өсгөхгүй байгаасай гэсэндээ шоронг ийнхүү тохижуулжээ. Мөн аав болоод удаагүй шоронгийн хаалга татсан нөхөрт хүүхэд асрах хариуцлагыг нь мэдрүүлэх зорилготой гэнэ.