Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШШГЕГ:Цагдан хорих 461 дүгээр ангийн удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн

ШШГЕГ-т гавьяат хуульч, шүүгч Л.Бямбаа харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан билээ.  Энэ сарын 21-22-нд шилжих шөнө АТГ-аас түүнийг 48 цаг баривчилсан хэдий ч суллах хугацаа дуусахаас өмнө амь насаа алдсан юм. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулж Цагдан хорих 461 дүгээр ангид дотоод шалгалт явуулсан талаар ШШГЕГ-аас мэдээлэл өглөө.

ШШГЕГ-ын даргын тушаалаар Ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн дотоод хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна. Шалгалт өчигдөр дууссан бөгөөд өнөөдөр Ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар уг шалгалтын дүнг хэлэлцээд тодорхой шийдвэрүүдийг гаргажээ.

Шалгалтаар тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид буюу давхрын харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан ажилтан, дүрс бичлэгийн ажилтан нарыг ажлын байран дээрээ хариуцлагагүй хандсан, сонор сэрэмж алдсан. Мөн ерөнхий эргүүлээр ажиллаж байсан ээлжийн дарга үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, удирдлагаар бүрэн дүүрэн хангаж ажиллаж чадаагүй, хяналтаа сулруулсан зэрэг нь тогтоогдсон гэв.

Тиймээс Ерөнхий газрын даргын зөвлөл эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан 461 дүгээр ангийн дарга, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, ерөнхий жижүүр, ээлжийн дарга, харуул хамгаалалтын холбогдох ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гаргажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан